ХЗДХЯ-НЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН СПОРТЫН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

ХЗДХЯ-НЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН СПОРТЫН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын төв аппаратын ажилтнуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг спортын наадам энэ жил 5 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэ жилийн спортын наадамд сагсан бөмбөг, гар бөмбөг, боулинг, ширээний теннис гэсэн төрлүүдээр баг тамирчид хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдрийн тухайд сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрлүүд явагдаж байна. Уг тэмцээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг зэрэг агентлаг байгууллагуудаас баг тамирчид оролцож байна.

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд