ХЗДХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Г.БАЯСГАЛАН ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ХЗДХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Г.БАЯСГАЛАН  ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан 5 дугаар сарын 18-ны өдөр Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар Дэлхийн банкны төлөөлөгч Хөрөнгө оруулалтын шинэтгэлийн зураглал (Investment Reform Map, IRIM) тайлангийн эцсийн төслийн талаар танилцуулан, Хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн зохицуулалтын орчны  талаар харилцан санал солилцов. Уулзалтын үеэр хөрөнгө оруулалтыг хамгаалах чиглэлээр Монгол Улсын баримталж байгаа стратеги болон Засгийн газрын дэргэд ажиллаж байгаа  Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааны талаар, мөн Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар онцлон ярилцлаа.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд