ТТАХНЭ-ИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧЛЭХ ТӨСЛИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

      ТТАХНЭ-ИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧЛЭХ ТӨСЛИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн зарим тоног төхөөрөмжийг  Бүгд найрамдах Австри Улсын долоон сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан.  

Энэ хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний олон төслийг амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай  Австрийн “АМЕ интернэйшнл” компанийг сонгож, төслийг гүйцэтгүүлэхээр болжээ.  Хууль зүй, дотоод хэргийн яам, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, “АМЕ интернэйшнл” компанитай өнгөрсөн хугацаанд харилцан мэдээлэл, санал солилцож, хурдтай ажилласны үр дүнд эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийг богино хугацаанд эхлүүлж, өнөөдөр  төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.  Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн  бичгийн дарга Г.Баясгалан, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал Л.Баттөр,  “АМЕ интернэйшнл” компанийн захирал  Штремитцер нар болон албаны бусад төлөөлөл оролцов.

Төсөл хэрэгжсэнээр ТТАХНЭ олон улсын стандартад нийцсэн хүчилтөрөгч, хийн хангамжийн системтэй, агаарын урсгал бүхий class 100, level-1 түвшний вакуум хагалгааны дөрвөн өрөө ашиглалтад орох юм байна.  Ингэснээр эрхтэн шилжүүлэх мэс заслыг хийх боломжтой болж байгаа аж.  Ийнхүү ТТАХНЭ сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжтэй, орчин үеийн эмнэлэг болж, иргэдэд үйлчлэх цар хүрээгээ өргөжин тэлэхэд энэ төсөл чухал ач холбогдолтой юм. 

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд