|
МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦАВ |
|
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2008 оны төлөвлөгөөнд заасны дагуу өнгөрсөн улиралд нийгмийн дэг журам хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын явцыг Өмнөговь, Дундговь аймагт иж бүрнээр, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлын явцыг Завхан, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, аймагт хэсэгчилсэн байдлаар тус тус шалган танилцаж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх арга хэмжээ авлаа.
|
|
огноо :
2008/11/03 |
 |
|
|
|
МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА |
|
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа.
|
|
огноо :
2008/11/01 |
 |
|
|
|
ТЕРРОРИЗМТЭЙ ТЭМЦЭХ, ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦОО СЭДЭВТ СЕМИНАР ЗОХИОГДЛОО |
Терроризмтэй тэмцэх,түүнээс урьдчилан сэргийлэхэд харуул хамгаалалтын байгууллагын оролцоо сэдэвт онол практикийн бага хурал энэ сарын 26-нд Хууль зүйн үндэсний төвийн 304-тоот танхимд боллоо. Уг хуралд Терроризмын эсрэг Монголын холбоо, ТЕГ, ЦЕГ, МУИС болон гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд оролцлоо.
|
|
огноо :
2008/10/29 |
 |
|
|
|
“СЭРVVН ДЭЛХИЙ-2050” ХЄТЄЛБЄРИЙГ МОНГОЛ УЛС ДЭМЖИЖ БАЙГААГ ИЛЭРХИЙЛЭВ |
|
Монгол Улсын Ерeнхий сайд С.Баяр Монгол, Японы гадаад харилцааны яам хоорондын бодлогын зeвлeлдeх уулзалтад оролцож буй Японы Гадаад хэргийн дэд сайд К.Сасаэ-г хvлээн авч уулзлаа.
|
|
огноо :
2008/10/28 |
 |
|
|
|
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦАВ |
|
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Засгийн газарт ирүүлсэн шаардлагыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэв. Хуралдаанаас Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай болон Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулан, хуулийн төслүүдийг боловсруулж Засгийн газарт оруулах, шингэн түлшний үйлдвэр байгуулах, “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ тарифыг тогтворжуулах талаар санал боловсруулан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгах, төрийн албан хаагчдын цалин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг судлаж санал оруулахыг холбогдох сайд нарт нь үүрэг болгов.
"Монцамэ" 27.10.2008.
|
|
огноо :
2008/10/28 |
 |
|
|
|
ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛНЭ |
|
Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр БНСУ-ын Ерөнхий сайд Хан Сын Сү-гийн урилгаар 2008 оны 10 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр хоёр орны нийгэм эдийн засгийн олон салбарт хамтран ажиллах олон чухал хэлэлцээ хийсэн. Эдгээрээс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа цаашид улам бэхжүүлэхээ нотолж, 2013-2014 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлэх тухай БНСУ-ын Засгийн газрын шийдвэрийг Монголын тал сайшааж байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр тал “Иргэний болон худалдааны хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, БНСУ-ын хоорондын гэрээ”, “БНСУ-д ажиллах хүч оруулах тухай Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, БНСУ-ын Хөдөлмөрийн яам хоорондын Санамж бичиг”, “Эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний яам, БНСУ-ын Дулааны шугам сүлжээ корпораци хоорондын Санамж бичиг” тус тус байгуулав. "Монгол Улсын Ерєнхий Сайдын ажлын алба" 2008/10/16.
|
|
огноо :
2008/10/18 |
 |
|
|
|